Dark Light
Спорт | 2026-02-07

“МИЛАН–КОРТИНА”-2026: ОЛИМПЫН ТҮҮХЭНД АНХДАГЧ МЕДАЛЬ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Милан–Кортин”- 2026 өвлийн Олимпын наадамд оролцох тамирчдын зорилго бол яахын аргагүй Олимпын алтан медаль. Олимпын медаль нь зөвхөн спортын амжилтын илэрхийлэл төдийгүй зохион байгуулагч хот бүрийн соёл, түүхийг шингээсэн онцгой бэлгэ тэмдэг болсоор ирсэн.
2026 оны Олимпын медалийг Итали  Улсын зоос, үнэт цаасны үйлдвэр “Zecca dello Stato” дахин боловсруулсан металл, сэргээгдэх эрчим хүч ашиглан урласан нь Олимпын түүхэнд анхных болж байна.
Медаль бүр хоёр хэсэгт хуваагдсан загвартай бөгөөд энэ нь наадмыг хамтран зохион байгуулж буй Милан болон Кортина д’Ампеццо хотуудын нэгдлийг бэлгэднэ.
Нэг талд нь Олимпын таван цагариг харин нөгөө талд нь спортын төрөл, тэмцээний байршил болон “Милан–Кортина”-2026-ийн албан ёсны лого сийлбэрлэгджээ.
Нийт:
735 Олимпын медаль (245 алт, 245 мөнгө, 245 хүрэл)
411 Паралимпын медаль (137 алт, 137 мөнгө, 137 хүрэл) –ийг тамирчдад гардуулах бөгөөд медалийн хоёр хэсэг нь нэг нь толигор, нөгөө нь барзгар гадаргуутай бөгөөд эвлүүлдэг тоглоом мэт таарч нийлэх хийцтэй.
Өнөөдөр буюу 2026.02.07-ны өдөр “Милан-Кортина”- 2026 өвлийн олимпын наадмын анхны медальт тамирчид тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 метрийн зай, уулын цанын даун хилл төрөл, гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн скиатлон төрлүүдэд тодорно.

Эх сурвалж | МҮОХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07