Dark Light
Спорт | 2026-02-08

МОНГОЛЫН МАСТЕР АНГИЛЛЫН ТАМИРЧИД ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЭЦГЭЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын ганцаарчилсан гарааны уралдаанд Монголын дугуйчид бахархам амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.
  1. ОУХМ Д.Шинэбаяр – (Хоршоолол) АЛТАН МЕДАЛЬ
  2. ОУХМ Г.Анхбаяр – (Монрүд) АЛТАН МЕДАЛЬ
  3. ОУХМ С.Түмэндэмбэрэл – (Хубилай хаан) ХҮРЭЛ МЕДАЛЬ
  4. СМ Д.Эрдэнэтуяа – (Улаанбаатар нийгэмлэг) ХҮРЭЛ МЕДАЛЬ
Эдгээр медаль нь зүгээр нэг ялалт биш —
  • ОУХМ Д.Шинэбаяр, ОУХМ Г.Анхбаяр нарын хувьд Ази тивийн аваргын хоёр дахь алт,
  • СМ Д.Эрдэнэтуяа мөнгө, хүрэл,
  • ОУХМ С.Түмэндэмбэрэлийн хувьд гурав дахь хүрэл медаль болж түүх болон үлдлээ.
Энэ бол олон жилийн хөдөлмөр, сахилга бат, тэсвэр тэвчээр, зорилго мөрөөдөлдөө үнэнч байсны бодит үр дүн юм. Монголын дугуйн спортын нэр хүндийг Ази тивд дахин бататгаж, залуу тамирчдад итгэл, урам зоригийн гал асаасан бахархам амжилт боллоо.
 
Нийт баг тамирчид, дасгалжуулагчид, дэмжигчид, ар гэрийнхэнд нь чин сэтгэлийн баяр хүргэе!
Монголын дугуйчид — хүчтэй, тэсвэртэй, ялагч гэдгээ дахин нотоллоо!

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07