Өвлийн Олимпын наадмын уран гулгалтын багийн тэмцээний бүжгийн хосын төрөлд Америкийн уран гулгагчид Мэдисон Чок, Эван Бэйтс нар түрүүлжээ.
Тэд 133.23 оноо авсан бол Италийн багийн Шарлен Гиньяр, Марко Фаббри нар 124.22 оноогоор удаалж, гуравдугаар байрыг Канадын багийн Маржори Лажуа, Закари Лага нар 120.90 оноогоор эзэлсэн байна. Гүржийн багийн Диана Дэвис, Глеб Смолкин нар 117.82 оноогоор дөрөвдүгээр байрт оржээ.
Тэмцээний нийлбэр дүнгээр АНУ-ын баг 44 оноогоор тэргүүлж байгаа бол хоёрдугаар байрт Японы баг /39 оноо/, гуравдугаар байрт Италийн баг /37 оноо/ бичигдэж байна.
Өдгөө 33 настай Чок, 36 настай Бэйтс нар 2022 оны олимпын багийн тэмцээнд түрүүлж байсан туршлагатай. Америкийн уран гулгагчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа, мөн Гран-при цувралын финалд гурван удаа түрүүлсэн амжилттай юм.
Багийн төрөл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 8-нд хос, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрээр өндөрлөнө.
Б.АМАРТҮВШИН








Спорт







