Dark Light
Спорт | 2026-02-12

“МАЙДАР БУРХНЫ АВШИГ” БАРИЛДААНД ХУРЦ АРСЛАН Д.АЛТАНЦООЖ ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан "Майдар бурхны авшиг" Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар үзүүрлэв.
Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Дарьганга Гоёл ХХК, Легал Полиц ХХК, "Увс Нуур" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Баатарван Транс ХХК, Тэлмэн Ресурс ХХК, "Говийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Б.Баянсүх нар шалгарлаа.
Дунд шөвөгт аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Г.Төрмөнх, аймгийн арслан Б.Цагаанбанди, Б.Бат-Эрдэнэ нар үлдэв.
Жич: Арван долдугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан 2026 оны 02 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Тус барилдаанд зодоглох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдэд эрх олгох барилдаан 02 дугаар сарын 15-ны 15:00 цагт зохион байгуулагдана.
Сар шинийн уламжлалт барилдаанд Улсын цолтой бөхчүүд, мөн МҮБХ-ноос зохион байгуулж буй барилдаануудын чансааг харгалзан, аймаг, цэрэг, сумын цолтой 70-80 бөх шууд оролцоно. Бусад бөхчүүд урьдчилсан шатны барилдаанд оролцож, эрхээ авах боломжтой юм.
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07