Dark Light
Спорт | 2026-02-13

ГҮЙЛТИЙН ЦАНА: Б.АЧБАДРАХ 85 ДУГААР БАЙРТ ШАЛГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Фото зургийг | Д.Нямбилэг, Э.Харцага
 
“Милан–Кортина”- 2026 өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын тэмцээнүүд Итали улсын Тесеро хотод үргэлжилж байна.
Энэ өдөр Үндэсний шигшээ баг, Хилчин спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 10 км-ийн зайд уралдаж, 25:32.8 минутын амжилтаар 113 тамирчнаас 85-р байраар барианд орлоо.
Б.Ачбадрах нь өвлийн Олимпын наадамд гурав дахь удаагаа дараалан оролцож буй тамирчин бөгөөд “Милан–Кортина”-2026 наадамд скиатлоны төрөлд 55-р байрт шалгарсан билээ.

Эх сурвалж | Биеийн тамир, спортын улсын хороо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22