Арван долдугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын Үндэсний Бөхийн Холбооны жаяг дэгийн багийн гишүүдэд төрийн дээд одон медаль хүртээлээ.
Алтан гадас одонгоор:
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, Улсын ахлах засуул Дэмбэрэлийн Алтайбаатар,
- Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Төв аймгийн Баян сумын харьяат, Улсын ахлах засуул, Улсын бөх цоллогч Энхтуяагийн Хүрэлбаатар,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, Улсын ахлах засуул, МҮБХ-ны зүүн талын засуулуудын ахлагч Дэмбэрэлийн Сэргэлэнбадрах,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, Улсын ахлах засуул Дэмбэрэлийн Отгонбаатар,
- Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, хөлийн цэц, аймгийн арслан Цэрэндолгорын Жамсран,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Төв аймгийн Зуунмод сумын харьяат, Улсын засуул, Улсын бөх цоллогч Баасанхүүгийн Цэрэндагва,
- Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын ахлах засуул Бүдрагчаагийн Булгаа,
- Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Улсын засуул Санжаагийн Батжаргал нар шагнагдлаа.
Төрийн одон медаль хүртсэн МҮБХ-ны жаяг дэгийн багийн гишүүддээ халуун баяр хүргэе.
Б.АМАРТҮВШИН







Спорт









