Dark Light
Спорт | 2026-02-23

Б.БАТТҮШИГ ӨВЛИЙН ОЛИМПЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Өвлийн Олимпын XXV наадам энэ сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад зохион байгуулагдаж хоккейн тэмцээнээр өндөрлөлөө.
Олимпын наадмын хоккейн төрлийн аваргын алтан медалийн төлөө хүчирхэг АНУ, Канадын шигшээ баг тамирчид өрсөлдөж 1960,1980 оны олимпын наадмын аварга америкчууд 2:1 ээр ялж 46 жилийн дараа аварга цолоо эргүүлэн авав.
Түүхэн тоглолтын ялагч, аваргуудад ОУОХ-ын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг шагнал гардуулж Монголын спорт олимпизмын түүхэнд нэгэн тод томруун үйл явдлыг дансаллаа.
АНУ-ын хоккейн шигшээ баг 1980 оны 02.22 нд олимпын наадмын түүхэн хоёр дахь алтан медалиа хүртэж байсан бол 46 жилийн дараа буюу 2026.02.22 нд 3 дахь алтан медалиа хүртсэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22