Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулж байна.
Гуравдугаар сарын 01-ний ням гарагийн 13:00 цагт
- "Эх орончдын өдөр"-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 07-ны бямба гарагийн 13:00 цагт
- "Хангайн Ган-Эрдэнэ" ХХК-аас зохион байгуулж буй Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Усныхын Балжиннямын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 13-ны баасан гарагийн 11:00 цагт
- Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
Гуравдугаар сарын 14-ний бямба гарагийн 13:00 цагт
- Монгол цэргийн өдөрт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 15-ны ням гарагийн 13:00 цагт
- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 21-ний бямба гарагийн 13:00 цагт
- Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 22-ны ням гарагийн 11:00 цагт
- Мобиком корпорацын нэрэмжит барилдаан,
Гуравдугаар сарын 28-ны бямба гарагийн 14:30 цагт
- Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /зургаадугаар тойргийн сүүлийн хагас/,
Гуравдугаар сарын 29-ний ням гарагийн 14:30 цагт
- Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /долоодугаар тойргийн эхний хагас/ тус тус болно.
АДМИН







Спорт








