Италид болж буй Өвлийн Паралимпын XIV наадам баасан гарагт албан ёсоор нээлтээ хийлээ. Наадмыг Сержио Маттарелла эртний Ромын амфитеатрт орон нутгийн цагаар 21:19-д нээснийг зарласан байна.
Нээлтийн үеэр Олимпын галыг Милан хотын Энхтайвны нуман хаалга болон Кортина д'Ампеццо хотын Дибона талбайд нэгэн зэрэг асаажээ.
Харин Орос, Беларусь улсын тамирчдыг төрийн далбаан дор оролцохыг зөвшөөрсөнтэй холбоотойгоор Украин, Чех, Эстони, Финланд, Латви, Литва, Польш улсын төлөөлөгчид нээлтийн ёслолд оролцохоос татгалзсан байна.
Паралимпын наадам 10 хоног үргэлжлэх бөгөөд хаалтын ёслол гуравдугаар сарын 15-нд Кортина д'Ампеццо хотод болно.
Б.АМАРТҮВШИН







Спорт








