Dark Light
Спорт | 2026-03-07

МОДОН БАРИЛДААНЫ АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “МОДОН БАРИЛДААН”-Ы АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
 
Модон барилдааны спортыг Дундговь аймагт түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, хичээллэгч тамирчдын тоог нэмэгдүүлж ур чадварыг дээшлүүлэх, цаашлаад улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох аймгийн баг, тамирчдыг шат дараатай бэлтгэх, тив дэлхийн аварга төрүүлэх зорилгоор аймгийн аварга шалгаруулах “Модон барилдаан”-ы анхдугаар тэмцээнийг зохион байгуулж байна.
 
Тэмцээнийг Дундговь аймгийн Модон барилдааны “Говийн шуурга” холбоо болон Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2026 оны 03 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Дундговь аймгийн Цагдаагийн газрын зааланд болж байна.
 
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун тэмцээнд оролцож буй тамирчдад амжилт хүслээ.
 
Тэмцээнд насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрэгтэй, эмэгтэй, өсвөр үеийн хөвгүүд, охидын ангилалд нийт 110 тамирчин оролцож байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00