Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Эрдэнэбатын Цэндбаатар-ын дараагийн тулаан ирэх дөрөвдүгээр сарын 10-нд АНУ-д болохоор товлогджээ.
Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Тажикстан улсын дэлхийн контендер түвшний боксчин Мухаммед Якубов юм. Якубов мэргэжлийн рингэнд 25 тулаан хийж, 23 ялалт байгуулсан туршлагатай тамирчин бөгөөд эдгээр ялалтынхаа 12-ыг хүнд цохилтоор авсан байна.
Харин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн бокст 14 ялалт байгуулснаас зургаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч байжээ.
Дэлхийн боксын чансаагаар Мухаммед Якубов наймдугаар байрт, харин Эрдэнэбатын Цэндбаатар 16 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Насны хувьд Якубов монгол тамирчнаас нэг насаар ах бөгөөд биеийн өндөр нь 165 см бол Цэндбаатар 163 см өндөртэй юм.
Б.АМАРТҮВШИН







Спорт








