Dark Light
Спорт | 2026-03-13

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРООНЫ IX ЧУУЛГАН ӨНДӨРЛӨЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган өчигдөр болж, оролцвол зохих 171 гишүүнээс 153 нь оролцож, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо.
Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгчөөр Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга нар сонгогдов. Чуулганы Гүйцэтгэх зөвлөлд 14 нэр дэвшигч өрсөлдөж, дараах гишүүд сонгогдов.
1. Г.Ерөөлбат
(Монголын гимнастикийн холбоо - 118 санал)
2. Я.Содбаатар
(Монголын чөлөөт бөхийн холбоо - 93 санал)
3. Д.Болормаа
(Монголын тэшүүрийн холбоо - 92 санал)
4. Л.Мягмаржав (Монголын дугуйт тэшүүрийн холбоо - 87 санал)
5. Ц.Сандуй (Монголын триатлоны холбоо - 85 санал)
6. Д.Энхтөр (Монголын дугуйн холбоо - 84 санал)
7. П.Буяндэлгэр (Монголын чөлөөт бөхийн холбоо - 70) саналаар тус тус сонгогдлоо.
МҮОХ-ны шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл үргэлжлүүлэн хуралдаж, Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын аварга Э.Бадар-Ууганыг улираан томиллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00