Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, Их шавь дэвжээний бөх, аймгийн арслан Мөнхбаярын Баасанжав түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Богд банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.
Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ, Монзол групп, Блю Драгон ХХК, Нэгдэл клуб, "Таван Хан" дэвжээний бөх, улсын саруул сайжрах заан Н.Жаргалбаяр, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар" спорт хороо, АПУ ХК, Чиглэл ХХК, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын заан Б.Серик, улсын харцага Н.Золбоо, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.
П.Сүхбат гардийн нэрэмжит "Өсөх ирээдүйтэй бөх" шагналыг аймгийн арслан М.Баасанжавт гардуулсан юм.
Дараагийн барилдаан гуравдугаар сарын 21-нд 13:00 цагаас Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.




АДМИН







Спорт









