Dark Light
Спорт | 2026-03-20

О.МӨНГӨНБААТАР МОНГОЛ УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж байна. 11 дэх удаагийн классик пауэрлифтингийн УАШТ-ий эхний өдөр өсвөр үе, залуучууд, мастер 2, мастер 3 ангилалд нийт 130 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр тэмцээний хөвгүүдийн 74 кг-ын жинд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, “Steel Gem” клубын тамирчин О.Мөнгөнбаатар суултын төрөлд 197.5 кг-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын тус жингийн дээд амжилтыг шинэчиллээ. Түүнийг дасгалжуулсан аав Ц.Отгондалай нь классик пауэрлифтингийн дэлхийн гурван удаагийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа түрүүлж, Монгол Улсын 11 удаагийн аварга тамирчин юм. О.Мөнгөнбаатар нь энэ оны нэгдүгээр сард болсон УАШТ-д амжилт дүүрэн оролцож, тавдугаар сард Польш улсад болох ДАШТ-д эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхээ авсан билээ.

Эх сурвалж | Биеийн тамир, спортын улсын хороо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00