Dark Light
Спорт | 2026-03-21

МҮБХ-НЫ СПОРТЫН НААДАМ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Үндэсний Бөхийн Холбооны жаяг дэгийн багийн гишүүд болон Монгол бөхийн өргөөний нийт ажилтнуудын эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, нөхөрсөг уур амьсгалыг нэмэгдүүлэх, хамт олонч хамтын ажиллагааг сайжруулах,  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор "Спортын наадам- 2026" тэмцээн 2026 оны 03 сарын 20-ны өдөр Батлан хамгаалах яамны "Алдар" спорт хорооны зааланд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд "Хөлийн цэц- Өмсгөл шалгагчийн баг", "Гарын даа- Тайлбарлагчийн баг", Зүүн талын засуулуудыг "Эв нэгдэл" баг, Баруун талын засуулуудын "Манлайн баясгалан" баг, "Монгол бөхийн өргөө" гэсэн 5 баг сагсан бөмбөг, волейбол, дартс, шатраар өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
 
САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД
  • I байрт: Зүүн талын засуулуудын "Эв нэгдэл" баг
  • II байрт: "Гарын даа- Тайлбарлагч" баг
  • III байрт: "Хөлийн цэц- Өмсгөл шалгагч" баг
ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНД
  • I байрт: Зүүн талын засуулуудын "Эв нэгдэл" баг
  • II байрт: Баруун талын засуулуудын "Манлайн баясгалан" баг
  • III байрт: "Гарын даа- Тайлбарлагч" баг
ДАРТСЫН ТЭМЦЭЭНД
  • I байрт: "Монгол бөхийн өргөө" баг
  • II байрт: Зүүн талын засуулуудын "Эв нэгдэл" баг
  • III байрт: Баруун талын засуулуудын "Манлайн баясгалан" баг
ШАТРЫН ТЭМЦЭЭНД
  • I байрт: Б.Мэндсайхан /Аймгийн арслан/
  • II байрт: М.Отгонбаяр /Улсын дэд засуул/
  • III байрт: Г.Эрдэнэбат /Улсын дэд засуул/ нар тус тус шалгарлаа.
Багийн нийлбэр дүнгээр МҮБХ-ны зүүн талын засуулуудын ахлагч, Улсын ахлах засуул Д.Сэргэлэнбадрах ахлагчтай "Эв нэгдэл баг" тэргүүлж, шилжин явах цомын эзэд боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00