Dark Light
Спорт | 2026-03-22

МОБИКОМЫН ОЙН БАРИЛДААНД О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Мобиком корпорацын 30 жилийн ойн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой, "ЧАНСАА ӨНДӨР" 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат бөх, "Алдар" спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайхан Орхонбаяр үзүүрлэв. 
Их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат,  "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Богд банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Э.Батмагнай, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ 427-р анги, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Батхаан Транс ХХК, Нэгдэл клуб, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын заан Д.Хүдэрбулга нар шалгарлаа. 
Дунд шөвөгт улсын заан Д.Анар, улсын заан М.Лхагвагэрэл, улсын заан С.Сүхбат, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул нар үлдэв. 
Тус барилдааны түрүү бөх 30 сая, үзүүр бөх 15 сая, их шөвгийн хоёр бөх тус бүр 5 сая, дунд шөвгийн 4 бөх тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм. 
Харин үзэгчдээс хамгийн их санал авсан 4 бөхийн халз барилдаанд улсын арслан Э.Батмагнай түрүүлж, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэв. Улсын аварга О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр нар дөрөвт үлдлээ. Халз барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 5 сая төгрөг гардсан юм. 
Дараагийн барилдаан “АЛТАН ЦОМ-2026” зургаадугаар тойргийн сүүлийн хагас буюу 
03.28-нд 14.30 цагаас АПУ Скайтел - Хубилай Хүлэгү - Од групп 
Долоодугаар тойргийн эхний хагас буюу 
03.29-нд 14.30 цагаас Хатант Интернэшнл - Эв Монгол MCS Энержи - Хубилай хаан багуудын барилдаанаар тус тус үргэлжилнэ. 
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00