Dark Light
Спорт | 2026-03-29

“ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ” ТАВ , М-СИ-ЭС-ЭНЕРЖИ ЗУРГАА ДАХЬ ЯЛАЛТАА АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Үндэсний бөхийн холбооны долоодугаар тойргийн эхний хагаст Хатант интернэшнл ХХК-ийн "ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ" баг – Миг даатгал ХХК, Хушхан ХХК-ийн "ЭВ МОНГОЛ" багтай учраа тааран барилдсанаас Хатант интернэшнл баг 13:12-оор тав дахь ялалтаа авлаа.
Хатант интернэшнл багт, улсын заан С.Сүхбат /3/, улсын харцага Б.Зоригтбаатар /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /0/, улсын начин Т.Дүгэрдорж /3/, аймгийн арслан Б.Шаравдорж /3/, аймгийн заан Э.Түмэндэмбэрэл /2/, нийт 13 даваагаар ээлжит ялалтаа авсан бол Эв Монгол багт улсын заан М.Лхагвагэрэл /5/, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /2/, аймгийн арслан Я.Бумбаяр /2/, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа /0/, аймгийн харцага Б.Рэнчинжүгдэр /3/ нийт 12 даваа авлаа.
Хатант интернэшнл багийн дасгалжуулагчаар улсын арслан Р.Пүрэвдагва, Эв Монгол багийн дасгалжуулагчаар МУГД, улсын начин Б.Адъяахүү нар ажиллав.
"М, Си, ЭС-Энержи" баг "Хубилай хаан" багтай учраа тааран барилдсанаас 14:11-ээр зургаа дахь ялалтаа авлаа.
М, Си, ЭС-Энержи багт улсын арслан Э.Батмагнай /5/, улсын харцага Ц.Мөнхбаяр /3/ улсын начин Х.Цогтгэрэл /2/, аймгийн аймгийн арслан Ц.Төмөрцоож /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Н.Золбоо /0/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /3/ нийт 14 даваагаар ээлжит ялалтаа авсан бол Хубилай хаан багт улсын начин Б.Даваа-Очир /2/ улсын начин Х.Оргилболд /2/, улсын начин Б.Түвшинтөгс /3/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /2/ аймгийн арслан М.Гантулга /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Лхагвадорж /1/ нийт 11 даваа авсан юм.
М, Си, ЭС-Энержи багийн дасгалжуулагчаар улсын харцага Н.Золбоо, Хубилай хаан багийн дасгалжуулагчаар улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, улсын начин Т.Довчинсэмбээ нар ажиллав.
Дараагийн барилдаан дөрөвдүгээр сарын 03-нд 17:30 цагаас Алтан цомын долоодугаар тойргийн сүүлийн хагас барилдаанаар үргэлжилнэ. Тус өдөр:
АПУ, Скайтел баг – Од групп багтай,
Хүлэгү баг – Хамаг Монгол багтай учраа тааран барилдана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10