Dark Light
Спорт | 2026-04-01

ВОЛЕЙБОЛЫН СПОРТЫН ДАСГАЛЖУУЛАГЧДЫН ҮНДЭСНИЙ СЕМИНАР ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын Олимпын Хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр спорт холбоодын дасгалжуулагчдыг олон улсын түвшинд хүргэх, тамирчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий “Дасгалжуулагчийн үндэсний сургалт, семинар”-ыг волейболын спортын төрлөөр зохион байгуулж байна.
Семинарыг Серби улсын дасгалжуулагч Branislav Moro олон улсын “level 1” түвшинд 2026 оны 4 дүгээр сарын 1–5-ны өдрүүдэд удирдан явуулна. Тус сургалтад 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болон Дээд лиг, Хөгжлийн лигийн нийт 45 дасгалжуулагч хамрагдаж байна.
Семинарын нээлт болон онолын сургалт Олимпик хауст үргэлжилж байна, нээлтийн үйл ажиллагаанд Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцон, оролцогчдод амжилт хүслээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22