Dark Light
Спорт | 2026-04-04

БУЯНТ СУМЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД А.А М.БАЯРЖАВХЛАН ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Скайтел групп, “Их засаг” их сургууль, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.
 
Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Батхаан Ойл ХХК, “ Мах -Импекс” ХК, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо УБТЗ - Замын 3-р анги, Тэс Сүмбэр ХХК, Чойрын Богд дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар нар шалгарлаа.
 
Дунд шөвөгт улсын харцага Л.Лха-Очир, улсын начин Б.Даваа-Очир, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар үлдэв.
Зохион байгуулагчдын зүгээс “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг улсын начин Б.Сосорбарамд, “Уран барилдааны шагнал”-ыг аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатарт, “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн арслан М.Баяржавхланд гардууллаа.
 
Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, их шөвгийн 2 бөх тус бүр 3 сая төгрөгийн бай шагнал гардсан бол Үзэгчдийн дундаас нэг сая төгрөгний азтан 5, Хангай аваргын зүгээс хүүхдийн зодог шуудагны азтан 3, нэг тонн тарвасны азтан 1-ийг тус тус тодруулсан юм.
 
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 05-ны 13:00 цагаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаантай.

Эх сурвалж | МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22