Dark Light
Спорт | 2026-04-06

ХӨЛБӨМБӨГИЙН ӨМСГӨЛ ЗАГВАРЫН ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА ҮҮСГЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бүрийн үеэр багийн өмсгөлүүд онцгой анхаарал татдаг ч энэ удаа загварын чиг хандлага илүү өргөжин, “streetwear” хувцастай нэгдсэн нь онцлог болж байна. Adidas, Nike компаниуд уламжлалт хөлбөмбөгийн өмсгөлийн загварыг өөрчилж, өдөр тутмын хэв маягт нийцсэн цуглуулгуудыг танилцууллаа.

Энэхүү чиг хандлага нь хөлбөмбөгийн соёл зөвхөн талбай дээр биш, өдөр тутмын амьдралд хэрхэн шингэж буйг илтгэнэ. 1970-аад онд Их Британид үүссэн “streetwear” хэв маяг өнөөдөр дэлхий даяар түгэн, спортын загварт хүчтэй нөлөөлөх болсон.

Ялангуяа 2026 оны FIFA World Cup 2026-ийг угтан брэндүүд спорт ба загварын заагийг улам бүдгэрүүлж, богино топ, “streetwear” хэв маягтай өмсгөлүүдийг түлхүү гаргаж байна. Adidas энэ төрлийг анх 2025 онд Европын томоохон клубүүдэд танилцуулж, эмэгтэй хөгжөөн дэмжигчдэд чиглэсэн шинэ бүтээгдэхүүн болгон гаргаж байсан.

Мөн сүүлийн жилүүдэд хөлбөмбөгчид өөрсдөө загварын нөлөө бүхий дүрүүд болж, Kylian Mbappé, Marcus Rashford, Jude Bellingham зэрэг тоглогчид загварын шоу, арга хэмжээнд тогтмол оролцох болсон. Энэ урсгалын эхлэлд David Beckham-ийн нөлөө их байсан гэж үздэг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22