Dark Light
Спорт | 2026-04-06

КАЗАХСТАНЫ ҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ “АЛТАН-ОЧИР” ОДОНГООР ШАГНАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ЕНБД Э.Бадар-Ууган нар өнөөдөр Казахстан Улсын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Геннадий Головкин, ЕНБД Алимжан Акаев нарын төлөөлөгчдийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Tалууд спортын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, цаашдын харилцааг бэхжүүлэх асуудлаар санал солилцож, үүний дагуу хоёр орны ҮОХ-дын хооронд Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах асуудлыг зөвшилцөв.
Казакстаны ҮОХ-ны Ерөнхийлөгч Г.Головкин нь Дэлхийн боксын Ерөнхийлөгч бөгөөд хоёр улсын ҮОХ-нд боксын тамирчин байсан хүмүүс удирдах түвшинд ажиллаж байгаа нь нэр хүндийн асуудал гэдгийг онцлоод Улаанбаатар хотноо Азийн боксын аварга шалгаруулах тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж буйд талархал илэрхийлэн цаашид хамтран ажиллахад хэзээд нээлттэй гэдгийг илэрхийлэв.
Олимпын мөнгөн медальт, Дэлхийн боксын нэр хүндтэй тамирчдын нэг Геннадий Головкин нь мэргэжлийн боксын дунд жингийн дэлхийн аварга цолыг олон удаа хамгаалсан төдийгүй дэлхийн боксын тавцанд Казахстаны нэрийг өндөрт өргөсөн тамирчин юм.
Уулзалтын үеэр боксын спортыг Олимпын наадмын хөтөлбөрт хэвээр үлдээх чиглэлд гаргасан амжилт, хоёр улсын спортын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Казахстаны ҮОХ-ны Ерөнхийлөгч Г.Головкиныг МҮОХ-ны “Алтан-Очир” одонгоор шагнасныг гардуулан өглөө.
Дашрамд дурдахад Саудын Араб улсын Неом хотноо зохиогдох байсан 2029 оны Азийн өвлийн наадам нь тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон боловч Казахтан улсын “Алмата 2029” хотноо зохион байгуулахаар шийдвэрлэснийг Азийн олимпын зөвлөлөөс мэдэгдээд байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22