Монголын Үндэсний бөхийн холбоо Монголын Стронгмэний холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Тус санамж бичигт Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, Монголын Стронгмэний холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Шинэболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Анхбаяр нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд Стронгмэн спортыг Монгол улсад сурталчлан таниулах ажлын хүрээнд бөхчүүд хүчний дасгал сургуулилт хийх явцад хориотой эм бэлдмэл хэрэглэхгүйгээр хүчийг нэмэгдүүлэх сургалт, Монголын хамгийн “ХҮЧТЭЙ БӨХ” ба “ХҮЧТЭЙ ЗАЛУУ”-г шалгаруулах Үндэсний тэмцээнийг хоёр жилийн давтамжтайгаар хамтран зохион байгуулах, үндэсний бөхийн тамирчдын хүч, тэсвэр тэвчээрийг стронгмэн спортын сорилуудаар дамжуулан үзэгчид, хүүхэд залууст шинэлэг сонирхолтой байдлаар үзүүлэх, шинэ төрлийн контент бүтээх, тамирчдын ур чадварыг олон нийтэд таниулах, Монгол үндэсний спортыг дэлхий нийтэд сурталчлахад хувь нэмэр оруулах зэрэг зорилтыг хэрэгжүүлэн хамтран ажиллах юм.
АДМИН







Спорт





