NBA-гийн дөрвөн удаагийн аварга, дэлхийн хэмжээний сагсан бөмбөгийн тамирчин болон багийн тоглогчид, багийн эзэн нар Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж, аваргуудын шагналыг гардуулан өглөө.
Тэд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсанд очиж, өөрсдийн нэрэмжит модыг тарьсан нь спортын хөгжлийг дэмжсэн бэлгэдэлт үйл явдал боллоо.
Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Сэлэнгэ Бодонс академи” ирэх тавдугаар сарын 1-нд нээгдэхээр болсныг багийн эзэн Л.Наранбаатар албан ёсоор зарлажээ. Тус академид суралцах боломжийг дэмжих зорилгоор таван хүүхдэд улирлын турш үнэ төлбөргүй суралцах тэтгэлгийг гардуулан өгсөн байна.
Энэхүү арга хэмжээ нь орон нутагт сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг мэргэжлийн түвшинд бэлтгэхэд чухал түлхэц болно гэж зохион байгуулагчид онцоллоо.
Б.АМАРТҮВШИН







Спорт



