"Бишкек-2026" чөлөөт, сонгомол бөхийн Азийн АШТ-ий 76 кг-ын жингийн хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан, Казахтаны Гюльмарал Еркебаеваг 7-2 оноогоор ялав.
Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай Э.Даваанасан тивийн аваргад анх удаагаа финалдсан нь энэ юм.
Шигшээ барилдаанд түүнтэй өрсөлдөхөөр Кыргызстаны алдарт бөх, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Азийн АШТ-ээс зургаан медальтай, Азийн наадмын аварга Айпери Медет Кызы шалгаран үлдсэн.
Эзэн орны тамирчин Айпери Медет Кызы Азийн АШТ-д дөрөв дэхээ, сүүлийн гурван жилд дараалан түрүүлэх амбицтайгаар энэ наадамд хүч сорьж байна.
АДМИН







Спорт





