Dark Light
Спорт | 2026-04-08

Э.ДЭЛГЭРМАА ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Бишкек-2026" чөлөөт, сонгомол бөхийн Азийн АШТ-ий 68 кг-зодоглосон ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа хагас шигшээд Японы алдарт аваргатай хүч сорилоо.
Түүний өрсөлдөгч Мива Морикава 2022, 2025 онуудад Дэлхийн болон Азийн аваргад түрүүлсэн юм. Мөн тэрээр сүүлийн таван ДАШТ-ээс дараалан медаль хүртсэн бахдам амжилтын эзэн билээ.
Азийн АШТ-ий 68 кг-ын жинд анх удаагаа хүч сорьсон Морикава манай бөхийг 7:0 оноогоор дийлж, алтан медалийн төлөө барилдахаар шалгарав.
Харин ОУХМ Э.Дэлгэрмаа маргааш Казахстаны домогт бөх, "Бээжин-2008" олимпын наадмын хүрэл медальт, 2007, 2010 оны ДАШТ-ий мөнгө, 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, мөнхүү тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга Елена Шалыгинатай хүрэл медалийн төлөө барилдана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22