Dark Light
Спорт | 2026-04-09

ДЭЛХИЙН АВАРГА С.ЦЭРЭНЧИМЭД, ХОЙД СОЛОНГОСЫН БӨХӨД ЯЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд хүч сорьж буй ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт, МУГТ С.Цэрэнчимэд эхний тойрогтоо хүчтэй өрсөлдөгчтэй оноолт таарсан. 
Түүнтэй барилдсан Хойд Солонгосын тамирчин Мүн Хён Гёний хувьд, 2023 оны Азийн наадмаар Японы хүчирхэг бөх Нонока Озакиг ялаад түрүүлж байв. 
Хоёр бөхийн барилдаан тун тэнцүүхэн өрнөсөн ч, Хойд Солонгосын тамирчин хоёрдугаар үед авсан торгуулийн онооныхоо давамгайллыг нягт хамгаалж, 2:1-ээр дийллээ. 
Хэрэвзээ Мүн Хён Гён, хагас шигшээд Казахстаны тамирчныг буулган авч, финалдвал С.Цэрэнчимэд дагаж барилдана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22