"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч сорьж буй ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан хоёр дахь барилдаанаа хийлээ.
Тэрээр энэ удаа Энэтхэгийн бөх, өнгөрсөн оны Азийн АШТ-ий 62 кг-ын жинд түрүүлсэн Манишатай хүч сорьсон юм.
Уг барилдаанд манай тамирчин илүүрхэж, 8:2 оноогоор ялав.
Б.Хулан хагас шигшээд өмнөх оны Азийн АШТ-ий 57 кг-д аваргалсан Японы Сара Натамитэй хүч сорихоор боллоо. Сара Натами Азийн аваргаас хошой алт, нэг мөнгөн медаль атгаад байгаа энэ жингийн манлай бөх юм.
АДМИН







Спорт





