Dark Light
Спорт | 2026-04-09

Н.НАРХАЖИД, УЗБЕКИСТАНЫ ФИРУЗА ЭСЕНБАЕВАД ДИЙЛДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Н.Нархажид хүч сорьж байна.
Тэрээр шигшээ наймд Узбекистаны Фируза Эсенбаеватай барилдлаа. Узбекистаны бөх эхний довтолгоогоороо 4 оноо авсан. Хэдийгээр манай тамирчин онооны дутуугаа нөхөхөөр барилдааны туршид шаргуу хичээсэн ч, Эсенбаева бүхэл онооны давуу байдлаа сайтар хамгаалж чадлаа.
Улмаар хоёр бөхийн барилдаан 5:5-аар өндөрлөсөн ч, бүхэл онооны чанараар Узбекистаны тамирчин хагас шигшээд шалгарсан.
Хэрэвзээ Эсенбаева финалдвал манай бөх дагаж барилдана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22