Dark Light
Спорт | 2026-04-09

“ЭРИН ЗУУНЫ БАХАРХАЛ ЭРДЭНЭТ” ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАРИЛДААН БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа Монгол Улсын заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх хүчит 128 бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 12-нд Монгол бөхийн өргөөнд болно. Хоёр жилд  нэг удаа зохион байгуулдаг  уг барилдаан нь энэ жил “Эрин зууны бахархал Эрдэнэт” хотын 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой.

Анх 1996 онд Орхон аймаг, Эрдэнэт хотдоо зохион байгуулж байсан бөгөөд 14 дахь барилдаан нь түүхт ойн хүрээнд болж  байна. “Барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, шөвгөрсөн бөх нь  5 сая төгрөгийн бай шагналтай.  Мөн үзэгчдийн дундаас 5 сая төгрөгийн супер азтан, нэг сая төгрөгийн таван азтан тус тус шалгаруулна.

Улсын заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаанаар дамжуулан Монгол бөхийн уламжлал, дэг жаяг,  цол хүндэтгэлийг хойч үедээ таниулан мэдүүлж, аймаг орон нутгийнхаа хүүхэд, залуусыг үндэсний бөхийн спортоор хичээллэх сонирхлыг нь нэмэгдүүлж ирсэн  онцгой барилдаануудын нэг юм.

Үндэсний бөхийн спорт  сонирхогч Та бүхнийг Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд зохион  байгуулж буй Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит “Монгол Улсын заан”  цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх хүчит 128 бөхийн барилдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22