"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д зодоглосон ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ. Ийнхүү тэрээр Азийн АШТ-ээс нэг мөнгө, таван хүрэл медальтай болов.
Тэрээр Казахстаны домогт бөх, "Бээжин-2008" олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга Елена Шалыгинаг буулгаж авснаар уг медалиа гардсан.
ОУХМ Э.Дэлгэрмаагийн аав бурхны оронд одоод удаагүй байгаа тул энэ тэмцээний үеэр сэтгэл зүйн хувьд амаргүй байсан ч, ийнхүү медаль авч чадлаа.
Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Азийн АШТ-ээс зургаа дахь медалиа гардсан Э.Дэлгэрмаадаа амжилт хүсэж, цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсье!
Б.АМАРТҮВШИН







Спорт





