Dark Light
Спорт | 2026-04-10

МАРАФОНЫ ЗАМЫГ ДЭЛХИЙН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ХОЛБООНООС БАТАЛГААЖУУАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос албан ёсоор хэмжиж, баталгаажуулан Монголын хөнгөн атлетикийн холбоонд хүлээлгэн өглөө. Ингэснээр “Улаанбаатар марафон” нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн, албан ёсны баталгаажсан замтай болж, марафон гүйлтийн спортын цол, зэрэг олгох боломж бүрдэн, олон улсын өндөр зэрэглэлийн тамирчдыг хүлээн авах эрхтэй боллоо. Энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороод, Монголын хөнгөн атлетикийн холбоо, "Хайпэй" ХХК, багш, дасгалжуулагч, тамирчид хамтран ажиллалаа.

Ташрамд, 11 дэх жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд болно. Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22