Dark Light
Спорт | 2026-04-11

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД БАГИЙН ДҮНГЭЭР 3-Р БАЙРТ ШАЛГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Бишкек-2026” бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Монголоос 10 бөх хүч сорьсон. Тэд энэ удаагийн Азийн АШТ-ийг нэг алт, нэг мөнгө, 3 хүрэл, нийт таван медальтайгаар өндөрлүүлэв. Мөн манай 2 тамирчин 5-р байрт шалгарснаар эмэгтэй бөхчүүд маань багийн дүнгээр хүрэл медаль гардлаа.
Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр Хятад тэргүүлж, Япон удаалсан бол манайх 3-рт эрэмбэлэгдэв. Харин Монгол Улсын хойно Кыргызстан, Энэтхэг, Узбекистан зэрэг орнууд бичигдсэн.
Манай тамирчдаас
  • 76 кг-ын жинд ОУХМ Э.Даваанасан алтан медаль,
  • 57 кг-д ОУХМ Б.Хулан мөнгөн медаль,
  • 55 кг-д О.Ариунзаяа,
  • 62 кг-д МУГТ С.Цэрэнчимэд,
  • 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ. 
  • 59 кг-д ОУХМ Х.Болортуяа, 72 кг-ын жинд Э.Одгэрэл нар 5-р байрт шалгарч, бахдам амжилтыг дархалсан юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16