Dark Light
Спорт | 2026-04-11

Б.НАМБАРДАГВА, КАЗАХСТАНЫ ЗАЛУУ "ОД" ЕДИГЕ КАССИМБЕКТ ЯЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Б.Намбардагва хүч сорьж байна.
Тэрээр эхний тойрогт Казахстаны залуу "од" Едиге Кассимбектэй барилдлаа.
Кассимбекийн хувьд, U20 ангиллын дэлхийн аварга төдийгүй залуучуудын Азийн АШТ-д гурван удаа түрүүлсэн бөх. Түүнийг манай ирээдүйтэй тамирчин Д.Нарантулгатай хэд хэдэн удаа тааран барилдаж байснаар нь бөх сонирхогчид санаж байгаа биз ээ.
Хэдийгээр манай бөх барилдааныг 2:0-ээр давамгайлж байсан ч, Казахстаны бөх сүүлийн минутад бүхэл 2 оноо авч, 2:2-оор өндөрлөсөн уг барилдаанд ялалт байгуулав.
Хэрэв Едиге Кассимбек финалдвал манай бөх дагаж барилдана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22