Dark Light
Спорт | 2026-04-11

Б.МӨНХ-ЭРДЭНЭ АЗИЙН АШТ-ИЙ МӨНГӨН МЕДАЛЬТАН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Батхуягийн Мөнх-Эрдэнэ хүч сорьсон.
Тэрээр шигшээ барилдаанд Ираны тамирчин, өмнөх жилийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Милад Вализадетэй өрсөлдөв.
Ираны бөх барилдааны эхэнд дөрвөн оноог авсан. Манай тамирчин богино хугацаанд онооны зөрүүг 4:3 болгож ойртуулаад байсан ч, бэртэл авч харамсалтайгаар ялагдал хүлээлээ.
Б.Мөнх-Эрдэнийн хувьд, өмнөх жилийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол энэ удаа амжилтаа ахиулж мөнгөн медальтан боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10