Dark Light
Спорт | 2026-04-11

МУГТ Т.ТУЛГА АЗИЙН АВАРГААС ГУРАВ ДАХИА МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 70 кг-д МУГТ Төмөр-Очирын Тулга хүч сорьсон.
Түүний хувьд, шигшээ барилдаанд Энэтхэгийн бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт Абиманютэй өрсөлдөв.
Эхний үед манай тамирчин 2:0 оноогоор давамгайлсан бол шийдвэрлэх хагаст Энэтхэгийн бөх 3:2-оор тэргүүллийг өөрийн талд эргүүлсэн. Т.Тулга оноог ахин тэнцүүлсэн боловч, Энэтхэгийн бөх тонгорох мэхийг даалгаснаар 5:3 оноогоор хожиж, Азийн аварга боллоо.
ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга Т.Тулга өмнө нь Азийн аваргын 65 кг-ын жинд хоёр удаа финалдаж, хошой мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан.
Тэгвэл энэ удаа жин өгсөж, 70 кг-д хүч сориод гурав дахь мөнгөн медалиа атгалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10