Dark Light
Спорт | 2026-04-11

“ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ”, “М-СИ-ЭС ЭНЕРЖИ” БАГУУД ТЭРГҮҮН БАЙРЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Үндэсний бөхийн холбооны "АЛТАН ЦОМ"-ын төлөөх хагас шигшээ барилдаанд "MCS" группийн М-СИ-ЭС ЭНЕРЖИ баг - "Алсын жим" ХХК-ийн ХАМАГ МОНГОЛ багтай учраа тааран барилдсанаас М-Си-Эс Энержи баг 15:10-оор ялалтаа авч, Тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр боллоо. 
М-Си-Эс Энержи багт улсын арслан Э.Батмагнай /4/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Х.Цогтгэрэл /0/, улсын харцага Ц.Мөнхбаяр /3/, аймгийн хурц арслан Д.Алтанцоож /4/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Н.Золбоо /1/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Аззаяа /0/нийт 15 даваагаар ээлжит ялалтаа авсан бол Хамаг Монгол багт дархан аварга Н.Батсуурь /5/, улсын заан Б.Бат-Өлзий /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага О.Наранбаатар /1/, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул /2/, аймгийн арслан Ө.Батсуурь /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Төмөрбаатар /0/, аймгийн арслан Г.Цоггэрэл /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Цагаанбанди /1/, нийт 10 даваа авсан юм. 
М-Си-Эс Энержи багийн дасгалжуулагчаар улсын харцага Н.Золбоо, аймгийн арслан Т.Дүүрэнсаран, Хамаг Монгол багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Баасанхүү, улсын начин Д.Тогтохжаргал нар ажиллав. 
Хатант интернэшнл ХХК-ийн "ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ" баг – "АПУ” ХК, "СКАЙТЕЛ" ХК-ийн АПУ -СКАЙТЕЛ багтай учраа тааран барилдсанаас Хатант интернэшнл баг 15:10-аар ээлжит ялалтаа авч, тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр боллоо. 
Хатант интернэшнл багт, улсын заан С.Сүхбат /2/, улсын харцага Б.Зоригтбаатар /3/, улсын начин Т.Дүгэрдорж /0/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Э.Түмэндэмбэрэл /0/, улсын начин Э.Мөнхжаргал /4/, аймгийн арслан Б.Шаравдорж /4/, нийт 15 даваагаар ээлжит ялалтаа авсан бол  АПУ -СКАЙТЕЛ багт улсын арслан Б.Орхонбаяр /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /0/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Төгсдөлгөөн /0/, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /1/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан Б.Очирхүү /1/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /4/, аймгийн арслан Э.Баасанжав /0/, нийт 10 даваа авсан юм. 
Хатант интернэшнл багийн дасгалжуулагчаар улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Б.Чинбат, АПУ-Скайтел багийн дасгалжуулагчаар МУГД, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар ажиллав. 
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 12-ны 13:00 цагаас Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой, Заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22