Dark Light
Спорт | 2026-04-12

Д. ХҮДЭРБУЛГА ЗААН ЦОЛНЫ ХҮНДЭТГЭЛИЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой, Заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Батхаан Транс ХХК, Нэгдэл клуб, ШШГЕГ 427-р анги, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.
Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-119 анги, Монгол групп, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын заан Б.Батмөнх, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Бүрэн Дуулга ХХК, Цагаан Сор ХХК, Гэгээн Хэрлэн ХХК, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Д.Анар нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын харцага Х.Гантулга, улсын харцага Э.Ууганбаяр, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин Т.Довчинсэмбээ нар үлдэв.
Тус барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5 сая төгрөгийн бай шагнал гардсан бол үзэгчдийн дундаас супер азтан 1 хүн 5.000.000 төгрөг, 5 азтан тус бүр 1.000.000 төгрөг гардсан юм.
Дараагийн барилдаан дөрөвдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Алтанцомын төлөөх шигшээ барилдаануудаар үргэлжилнэ.
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22