Dark Light
Спорт | 2026-04-16

“СУМЫН ЗААН” ЦОЛТНУУДЫН БАГИЙН ХАЛЗ БАРИЛДААН БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын шигшээ барилдаан энэ амралтын өдрүүдээр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Энэ хүрээнд МҮБХ-ноос зохион байгуулсан албан ёсны хуваарьт барилдаануудад оролцож “Уран барилдааны шагнал” хүртсэн аймгийн цолтнууд болон сумын заануудын уламжлалт барилдаанд түрүүлж үзүүрлэсэн шилдгийн шилдэг “Сумын заан” цолтнуудын багийн халз барилдаан болно.
Тодруулбал, бямба гарагт буюу 2026 оны 04-р сарын 18-ны өдөр АПУ Скайтел ХХК-ийн “АПУ Скайтел” баг, Алсын жим ХХК-ийн “Хамаг Монгол” багуудын гуравдугаар байрын төлөөх барилдааны үеэр “Сумын заан цолтон"-ууд, ням гарагт буюу 2026 оны 04-р сарын 19-ний өдөр М-Си-Эс группийн “М-Си-Эс Энержи” баг болон Хатант интернэшнл ХХК-ийн “Хатант интернэшнл” багуудын тэргүүн байрын төлөөх өрсөлдөөний үеэр “Уран баридаант аймгийн цолтон”-уудын багийн халз барилдаантай.
Дайчин хурц барилдаан, цол амжилтын эрэмбээрээ сонгогдсон бөхчүүдийг сугалаагаар хуваарилан багийн бүрэлдэхүүн тодорлоо.
Бөх сонирхогч та бүхнийг ирэх амралтын өдрүүдээр Монгол бөхийн өргөөнөө хүрэлцэн ирж энэ цагийн шилдэг бөхчүүдийн багийн халз барилдааныг тухлан сууж үзэхийг урьж байна.
БАГУУДЫН СУУХ СЕКТОР:
АПУ Скайтел баг Л секторт
Хамаг Монгол баг Н секторт
ТАСАЛБАР АВАХ ХОЛБООС: https://www.ticket.mn/event/3038
БАГУУДЫН СУУХ СЕКТОР:
М-Си-Эс Энержи баг Л секторт
Хатант интернэшнл баг В секторт
ТАСАЛБАР АВАХ ХОЛБООС: https://www.ticket.mn/event/date/11797

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22