Монголын үндэсний бөхийн холбоо 2026 оныг Бөхчүүдийн соён гэгээрэл, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарлаж цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
Соён гэгээрлийн ажлын хүрээнд Монгол улсын аварга С.Мөнхбат сумын цолтон залуу бөхчүүдтэй барилдааны өмнө “Монгол бөх ба Монгол эр хүн” сэдвээр чөлөөт ярилцлагыг хийсэн бөгөөд тус ярилцлагад хэлсэн эшлэлүүдээс хүргэж байна.
- Монгол бөхийн ёс жудгаа байнга эрхэмлэ.
- Ирээдүйн аавууд тул аав болох хариуцлагаа ухамсарлаарай.
- Мөрөөдөлгүй зорилго гэж байхгүйг сайн тунгаагаарай.
- Томоор мөрөөдөөрэй.
- Боловсролын төлөө хичээгээрэй. Мэргэжилтэй болоод сайн амжилттай барилдсан олон бөхчүүд байдаг шүү.
- Цаг хугацаандаа эзэн байгаарай. Цаг хугацаа эргэж олдохгүй.
- Монгол бөх хүн хүнд долигонодог, хүн муу хэлдэг байж хэрхэвч болохгүй. Ийм зүйлүүдээс эр хүн хол байх хэрэгтэй.
- Монгол бөх билгэдгийн цогц юм. Тиймд наадмаар бөх хүнтэй гар барья гэсэн олон хүн таардаг.
- Монгол эр хүн ямар ааш зантай байх ёстойг үргэлж тунгаан бодож байгаарай.
- Бөхчүүдийн дундах эв нэгдэл гэдэг маш чухал зүйл байна. Энэ сайн байвал бид бүр илүү сайн хөгжинө.
- Допинг хэрэглэж ард түмнээ хуурч болохгүй.
- Үг даадаг байгаарай.
- Монголын шилдэг залуучууд болохын тулд ёс зүйтэй байж, сайн хөдөлмөрлөх ёстой.
- Монгол орны хөгжил, дэвшилд Монгол эр хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй байна.
Ёс уламжлал дагасан бичигдээгүй хууль Монгол бөхөд байна. Иймд бөх хүнд цээрлэх зүйлүүд байх ёстой
- Худал хэлэхгүй,
- Хулгай хийхгүй,
- Улай хийдэггүй,
- Өөрөөс сул дорой хүнийг дээрэлхэж огт болохгүй,
- Архинаас хол байх,
- Олны хүндлэл хайрыг татна гэдэг маш чухал шүү. Хичээж байгаарай.
АДМИН







Спорт





