Монголын Үндэсний бөхийн холбооноос сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 640 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, Эв Монгол клубийн бөх, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Дэмүүлийн Саранцогт анх удаагаа түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын заан Пүрэвжавын Нямжав үзүүрлэв.
Их шөвгийн гуравт, Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Д.Мягмаржав, тавд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын гурван түрүүтэй заан Э.Бат-Өлзий, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Эв Монгол клубийн бөх, сумын заан Б.Дорждагва нар шалгарлаа.
Дунд шөвөгт Баянхонгорын сумын заан Н.Рэнцэн, Өмнөговийн сумын заан О.Учралбаяр, Сэлэнгийн сумын заан Г.Мөнхтулга, Төвийн сумын заан М.Өсөхбаяр, Архангайн сумын заан Б.Баярцогт нар үлдэв.
НТВ телевизийн хамт олон уламжлалын дагуу түрүү бөхөд 2,0 сая, үзүүр бөхөд 1,0 сая, дөрөвт үлдсэн хоёр бөхөд тус бүр 500.000, дунд шөвгийн тавд үлдсэн хоёр бөхөд тус бүр 250,000 төгрөгийн бай шагнал өргөмжлөлийн хамт гардуулсан юм.
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 18-ны 14.30 цагаас Алтан цомын гуравдугаар байрын төлөө АПУ -СКАЙТЕЛ баг ХАМАГ МОНГОЛ багтай барилдана.


АДМИН







Спорт





