Монголын үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдааны шигшээ буюу гуравдугаар байрын төлөөх барилдаанд Алсын жим ХХК-ийн “ХАМАГ МОНГОЛ” баг, АПУ ХК, Скайтел ХХК-ийн “АПУ-СКАЙТЕЛ” багтай учраа тааран хүч үзсэнээс “Хамаг Монгол” баг 14 даваагаар ялж, гуравдугаар байрт шалгарлаа.
“Хамаг Монгол” багт улсын заан Б.Бат-Өлзий /3/, улсын харцага О.Наранбаатар /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Цагаанбанди /2/, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул /2/, аймгийн арслан Ө.Батсуурь /3/, аймгийн арслан Г.Цоггэрэл /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан дархан аварга Н.Батсуурь /3/, нийт 14 даваагаар ялж, гуравдугаарт байрт шалгарч, 150.000.000 төгрөгийн эзэн болов.
“АПУ - Скайтел” багт улсын арслан Б.Орхонбаяр /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /2/, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан Б.Очирхүү /1/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан О.Баярбаасан /1/, аймгийн арслан Э.Баасанжав /2/, нийт 11 даваа авч ялагдсанаар дөрөвдүгээр байрт орж, 100.000.000 төгрөгөөр шагнууллаа.
“Хамаг Монгол” багийн дас галжуулагчаар улсын харцага Т.Баасанхүү, улсын начин Д.Тогтохжаргал, “АПУ Скайтел” багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар ажиллав.
Сумын цолтнуудын барилдаанд Хөх Монгол баг, Залуу хүчтэнүүд багтай барилдсанаас Хөх Монгол баг 14-11-ээр ялалт байгууллаа.
“Хөх Монгол” багт сумын заан Б.Золбаяр /2/, сумын заан А.Тодмагнай /4/, сумын заан М.Өсөхбаяр /2/ /эмчийн магадлагаараа сүүлийн хоёр тойрогт барилдаагүй/, сумын заан О.Пүрэвдэлгэр /2/, сумын заан Ц.Баярсайхан /4/ нар нийт 14 даваагаар ялж, 5.000.000 төгрөгийн эзэн болсон бол “Залуу хүчтэнүүд” багт сумын заан О.Учралбаяр /2/, сумын заан Л.Отгонбаяр /1/, сумын заан Д.Мөнх-Отгон /2/, сумын заан Д.Сундуй /4/, сумын начин Э.Ганболд /2/ нар нийт 11 даваа авч, 1.000.000 төгрөг гардахаар болов.
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 19-ний ням гарагт 14:30 цагаас Алтан цомын төлөө “М-СИ-ЭС Энержи” баг, “Хатант интернэшнл” багтай өрсөлдөнө.
АДМИН






Спорт





