Үндэсний бөхийн “Алтан цом” тэмцээний аваргын төлөөх шийдвэрлэх барилдаан ширүүн өрсөлдөөн дунд болж өндөрлөлөө. Улсын заан С.Сүхбат ахлагчтай “Хатант интернэйшнл” баг Улсын арслан Э.Батмагнай ахлагчтай “М-Си-Эс Энержи” багийг 14:11 харьцаатай буулган авч, энэ жилийн аваргаар тодорлоо.
Барилдаан эхнээсээ өндөр хэмнэлтэй өрнөж, хоёр баг оноо ээлжлэн авч байсан ч шийдвэрлэх мөчүүдэд “Хатант интернэйшнл” баг илүү тогтвортой барилдаж, ялалтыг баталгаажуулсан байна. Ийнхүү тэд “Алтан цом”-ын эзэн болж, тэмцээний хамгийн өндөр шагналыг хүртлээ.
Өмнө нь хүрэл медалийн төлөөх барилдаанд Дархан аварга Н.Батсуурь ахлагчтай “Хамаг Монгол” баг Улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ Скайтел” багийг 14:11-ийн харьцаагаар ялж, гуравдугаар байрт шалгарсан юм.
Сануулахад, хагас шигшээ шатанд “М-Си-Эс Энержи” баг “Хамаг Монгол”-ыг 15:10-аар, харин “Хатант интернэйшнл” баг “АПУ Скайтел”-ийг мөн 15:10-аар ялж, аваргын төлөө шалгарч байсан билээ.
Тус тэмцээний шагналын сан энэ жил 1.5 тэрбум төгрөгт хүрсэн нь багуудын өрсөлдөөнийг улам ширүүсүүлж, үзэгчдийн анхаарлыг ихээхэн татсан тэмцээн болж өндөрлөлөө.








Спорт




