Dark Light
Спорт | 2026-04-22

ТАВДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАРИЛДААНУУД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сард бөхийн өргөөнд зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцууллаа.
Тавдугаар сарын 01-ний баасан гарагийн 10:00  цагт
  • Жингийн ангиллаар зохион байгуулах Оюутны улсын аварга шалгаруулах барилдаан, 
Тавдугаар сарын 02-ны бямба гарагийн 13:00 цагт
  • “Бест баззер” шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан, 
Тавдугаар сарын 03-ны ням гарагийн 10:00 цагт
  • Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан "нахиу" хэмээх Шагдарын Санжсүрэнгийн нэрэмжит аймаг цэрэг,  сумын  цолтой 512 бөхийн барилдаан
Тавдугаар сарын 09-ний бямба гарагийн  13:00 цагт
  • Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойд зориулсан, БНМАУ-ын начин Лэгшидийн Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 
Тавдугаар сарын 10-ны ням гарагийн  13:00 цагт
  • Баянзүрх уулын хишиг улс, аймаг, цэргийн цолтой барилдаан, 
Тавдугаар сарын 10-ны ням гарагийн 11:00 цагт 
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Аймгийн Морин спорт уяачдын "Жавхлант шарга"  холбооны 30 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан, 
Тавдугаар сарын 15-ны баасан гарагийн  10:00 цагт
  • МҮБХ-ны аравдугаар Их Эе хурал, 
Тавдугаар сарын 16-ны бямба гарагийн 13:00 цагт
  • Даншигийн дархан аварга Самбуугийн Чүлтэмийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 
Тавдугаар сарын 17-ны ням гарагийн 13:00 цагт
  • “Алтан Жолоо Групп” ХХК-ийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн уламжлалт барилдаан, 
Тавдугаар сарын 23-ны бямба гарагийн 13:00 цагт
  • Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 
Тавдугаар сарын 24-ний ням гарагийн 12:00 цагт
  • Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
Тавдугаар сарын 24-ний ням гарагийн 11:00 цагт
  • Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, БНМАУ-ын начин Балын Шоовдорын нэрэмжит Аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
Тавдугаар сарын 30-ны бямба гарагийн 13:00 цагт
  • Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит 128 бөхийн барилдаан
Тавдугаар сарын 31-ний ням гарагийн 13:00 цагт
  • Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улсын баяр наадмын сорилго улс аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22