Монгол Улсад мотоциклийн спортыг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Даланзадгад Баха-250” тэмцээн дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.
Тэмцээний нээлтэд Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх болон холбоодын төлөөллүүд оролцлоо.
Өмнөговь аймаг жил бүр тэмцээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн нь арга хэмжээний цар хүрээг тэлж, оролцогчдын тоо, чанарыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.
Энэ жилийн онцлог нь PRO ангилал, сонирхогчдын ангиллаас гадна эмэгтэйчүүдийн ангиллыг шинээр нэмж, оролцоог илүү хүртээмжтэй болгосон юм.
Тус тэмцээн нь Өмнөговь аймгийг олон улсад сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих, гадаад, дотоодын жуулчдыг татах чухал ач холбогдолтой.
|
Эх сурвалж
| Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар
|
АДМИН







Спорт








