Dark Light
Спорт | 2026-04-25

ДЭЛХИЙН АВАРГААС 15 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан “Open World Cup Northern Palmira Cup 2026” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын ICTF багийн тамирчид амжилттай оролцож, бахархам амжилт үзүүллээ.
Тус тэмцээнд Дорнод аймгийн баг тамирчид өндөр амжилт гаргаж, нийт 9 алт, 4 мөнгө, 1 хүрэл, нийт 15 медаль хүртээд байна.
Тухайлбал, 5 дугаар сургуулийн сурагч Б.Амин-Итгэл хар бүс, 1 дүгээр зэргийн ангиллын -50 кг-ын тулаанд алтан медаль, 12 дугаар сургуулийн сурагч Г.Нандин-Эрдэнэ шар бүс, 8 дугаар зэргийн ангиллын түл, тулааны төрөлд хоёр алтан медаль, Шинэ хөгжил сургуулийн сурагч Г.Ганчингис ногоон бүс, 6 дугаар зэрэгт түл, тулааны төрөлд хоёр алт, О.Чингүүн цэнхэр бүс, 4 дүгээр зэрэгт мөн түл, тулааны төрөлд хоёр алтан медаль, Хан-Уул сургуулийн сурагч Б.Баянмөнх улаан бүс, 1 дүгээр зэрэгт түл төрлөөр алт, тулааны төрлөөр хүрэл медаль, Б.Азжаргал шар бүс, 8 дугаар зэрэгт түл төрлөөр алтан медаль, Б.Отгонтэнгэрбат шар бүс, 8 дугаар зэрэгт түл, тулааны төрөлд хоёр мөнгөн медаль хүртсэн бол багш П.Болдсайхан 3–6 дангийн ангилалд түл болон тулааны төрөлд хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтыг тус тус үзүүллээ.
Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат баг тамирчдыг хүлээн авч уулзан, олон улсын тэмцээнд амжилттай оролцож, эх орон, аймаг орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчдад баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүслээ.

Эх сурвалж | Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10