Монголын үндэсний бөхийн холбооноос энэ 7 хоногт зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулж байна.
Тавдугаар сарын 01-ний баасан гарагийн 10:00 цагт
- Жингийн ангиллаар зохион байгуулах Оюутны улсын аварга шалгаруулах барилдаан,
Тавдугаар сарын 02-ны бямба гарагийн 13:00 цагт
- “Бест баззер” шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан,
Тавдугаар сарын 03-ны ням гарагийн 10:00 цагт
- Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан "нахиу" хэмээх Шагдарын Санжсүрэнгийн нэрэмжит аймаг цэрэг, сумын цолтой 512 бөхийн барилдаан тус тус болно.

АДМИН







Спорт





