Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр АНУ-ын Мерилэнд мужийн Хановер хотод мэргэжлийн боксын рингд 15 дахь удаагийн тулаанаа хийх гэж байна.
Энэ удаа тэрээр Дэлхийн боксын зөвлөл (WBC)-ийн аваргын бүсийн төлөө Барбадос улсын тамирчин Кобия Бридитэй хүч сорих бөгөөд энэхүү тулаан нь түүний спортын замналын чухал өдөр болох юм.
МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд ялагдал хүлээлгүй амжилттай өрсөлдөж, Монголын нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж яваа шилдэг тамирчдын нэг билээ.
Тасалбар: ProBoxTV.com/tickets
Watch live on https://www.facebook.com/ProBoxTVStreaming
АДМИН








Спорт






