Dark Light
Спорт | 2026-05-01

ДҮНЖИНГАРАВЫН ХУРД-2026: СОЁОЛОН НАСАНД 76 ХҮЛЭГ УРАЛДЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Үндэсний хурдан морины “Дүнжингаравын хурд-2026” уралдааны соёолон насны ангилалд нийт 76 хурдан хүлэг шандас сорин уралдсанаас шилдгүүд тодорлоо.

Түрүү байрт Төв аймгийн Заамар сумын уяач Эрдэнэцэцэгийн Бямбасүхийн халтар морь хурдалж, МУАУ Энхбатын Дашчирэвийн уясан хүлэг өнгөлсөн байна.

Аман хүзүүнд Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариуболдын хээр алаг морь орж, МУТМУ Түмэндэлгэрийн Ихбаярын уясан энэхүү хүлэг өмнө нь Өндөр гэгээний наадамд түрүүлж байжээ.

Айргийн гуравт Увс аймгийн Түргэн сумын уяач Сайнжаргалын Анхбаярын хүрэн халзан хурдалсан бөгөөд МУТМУ Мөнхбатын Цэрэнжав уяж, Цогбаярын Хүрэлтулгын унаган адуу гэдгээрээ онцлог байв.

Дөрөвт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын МУМУ Дагвадоржийн Жамъянгийн сартай зээрд морь давхиж, МУАУ Шаравжамцын Бадамжунай уясан бөгөөд Өндөр гэгээний наадамд айрагдаж байсан туршлагатай хүлэг юм.

Айргийн тавд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уяач Хожабергений Нурлатын хул морь хурдалж, мөн МУАУ Шаравжамцын Бадамжунай уясан, улсын наадамд 12 удаа айрагдсан амжилттай аж.

Хурдны уралдаанд айрагдсан бусад хүлгүүд:

  • Зургаад Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Пүрэвдоржийн Дамдинлхагвын хээр
  • Долоод Өвөрхангай аймгийн Богд сумын уяач Өлзийсайханы Цэнд-Аюушийн бор
  • Наймд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Цэвээндоржийн Мягмардоржийн халтар
  • Есд Дундговь аймгийн уяач Лхагванянгарын Пүрэвсүрэнгийн халтар
  • Аравт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн хар
  • Арван нэгт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн уяач Далайн Батбаярын зээрд халзан
  • Арван хоёрт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Чулууны Ганцогтын зээрд
  • Арван гуравт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач Чулуунхүүгийн Анхбаярын зээр халзан
  • Арван дөрөвт Дорноговь аймгийн Иххэт сумын уяач Лхасүрэнгийн Энхбатын хүрэн
  • Арван тавд Төв аймгийн Баянцогт сумын уяач Зоригтбаатарын Тэнгисийн хүрэн

Ийнхүү “Дүнжингаравын хурд-2026” наадмын соёолон насны уралдаан өрсөлдөөнтэй болж, улс, бүсийн наадамд амжилт гаргаж байсан олон хүлэг дахин хурд, тэсвэрээ гайхууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10