Авто, мото сонирхогч залуусын хамгийн хүлээлттэй “Найрамдал Мото Фестиваль 2026” Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна.
Фестивальд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Засаг дарга Б.Азжаргал нар оролцож мото спорт сонирхогч олон олон залуустай нэгдлээ.
Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Улаанбаатар хотоос 250 гаруй мотоциклчид ирж “АЗНА БАЗНА” уриан дор зам дээрх хүндлэл, зөв хандлага, аюулгүй зорчих соёлыг хамтдаа түгээж гэж байна.

АДМИН







Спорт







