Dark Light
Спорт | 2026-05-02

“БЕСТ БАЗЗЕР 2026” БАРИЛДААНД М.БАЯРЖАВХЛАН ТҮРҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"BEST BUZZER-2026" чансаа өндөр 64 бөхийн барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Скайтел групп, Их Засаг их сургууль, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ 427-р анги, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Батхаан Транс ХХК, Нэгдэл клуб, "Дүнжингарав" дэвжээний бөх улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв. 
Их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэйшнл ХХК, Завхан Даян дэвжээний бөх, МУГТ, улсын заан М.Лхагвагэрэл, Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Кардеш ХХК, Дээдсийн Жигүүр ХХК, "Булган Хан" дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа. 
Дунд шөвөгт улсын начин Т.Дүгэрдорж, аймгийн арслан Б.Баянсүх, аймгийн арслан М.Баасанжав, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ нар үлдэв. 
Тус барилдааны: 
ТҮРҮҮ БӨХ- 20.000.000 /хорин сая төгрөг/
ҮЗҮҮР БӨХ- 10.000.000 /арван сая төгрөг/
ШӨВӨГ- 5.000.000 /таван сая төгрөг/ 
УРАН МЭХ- 1.000.000 /нэг сая төгрөг/ тус тус гардсан бол
Үзэгчдийн дундаас: 
3 азтан-НЭГ САЯ төгрөг
1 азтан- УХААЛАГ БУЙДАН
СУПЕР АЗТАН- "Тоёота Сай" авто машины эзэн болсон юм. 
Маргааш буюу тавдугаар сарын 03-ны 10:00 цагаас Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан "нахиу" хэмээх Шагдарын Санжсүрэнгийн нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөхийн барилдаантай. 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10